Episodes

Sunday Apr 21, 2024
Надад тусалдаг Бурхан
Sunday Apr 21, 2024
Sunday Apr 21, 2024
Эзэний өдрийн үг
2024.4.21
Юү Хэүн пастор

Wednesday Apr 17, 2024
Ерөөлтэй хүн 2
Wednesday Apr 17, 2024
Wednesday Apr 17, 2024
Лхагва гарагийн үг
2024.04.17
И Иохан пастор

Sunday Apr 14, 2024

Wednesday Apr 10, 2024

Sunday Apr 07, 2024

Wednesday Apr 03, 2024
Христийн дахин амилал ба бид
Wednesday Apr 03, 2024
Wednesday Apr 03, 2024
Лхагва гарагийн үг
И Иохан пастор

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 1-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
1 1 Израилийн хаан, Давидын хөвгүүн Соломоны сургаалт үгс оршвой.
Оршил
2 Мэргэн ухаан хийгээд сахилгад
суралцаж,
Ухаарлын үгсийг ухан ойлгох,
3 Ухаалаг хандлага, зөвт шүүлт,
шударга ёс,
Чигч байхуйн сургамжийг олохын
тулд,
4 Гэнэн нэгэнд хэрсүү ухааныг,
Идэр залууд мэдлэг, хянамгай
чанарыг өгөхийн тулд
5 Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг
Ухаалаг нь мэргэн удирдамжийг
мөн аваг.
6 Ингэх нь сургаалт үгс,
ёгт зүйрлэлүүд,
Мэргэдийн үгс хийгээд
оньсого таавруудыг нь
ойлгож ухахын тулд ажээ.
7 ЭЗЭНээс эмээхүй нь
мэдлэгийн эхэн юм.
Мэргэн ухаан хийгээд
сургамжийг
Мунхгууд л үл тоомсорлодог
ажээ.
Муу нөхрөөс сэрэмжлүүлэхүй
8 Эцгийнхээ сургамжийг сонс,
хүү минь
Эхийнхээ хууль зааврыг
бүү эсэргүүц.
9 Эдгээр нь толгойд чинь
чамин хэлхээ,
хүзүүний чинь чимэг зүүлт.
10 Нүгэлтнүүд чамайг уруу татваас
бүү аялд хүү минь,
11 Хэрэв тэд:
“Явъя хамтдаа, цус урсгахаар
гэтэн хүлээе
Гэмгүй нэгнийг
шалтаггүйгээр отъё
12 Амьдаар нь тэднийг
Үхэгсдийн орон шиг,
Нүх уруу одогсод мэт тэднийг
бүтнээр нь залгицгаая.
13 Олон төрлийн
үнэт эрдэнэс олдоно.
Олз юугаар орон гэрээ
дүүргэх болно.
14 Бидэнтэй хамт шавга хая
Бид бүгд хувь хөрөнгө авна” гэвэл
15 Хүү минь, тэдний замаар бүү алх,
Хөлөө тэдний жимээс татагтун.
16 Тэдний хөл ёрын муу тийш
харайж
Тэд цус урсгах гэж яардаг юм.
17 Шувуунд хүртэл харж байхад нь
Урхи тор тавих нь талаар атал
18 Цус юугаа тэд урсгах гэж
гэтэх юм!
Амь юугаа алдах гэж отох юм!
19 Олзонд шунагчийн зам
ийм агаад
Олсон эд нь эзнийнхээ амийг
бүрэлгэмүй.
Мэргэн ухааны дуудалга
20 Гудманд ч мэргэн ухаан хашхирч,
Талбайд ч өндөр дуугаар дуугарч,
21 Олон хөлийн газар ч орилж,
Хотын гулдан хаалганы үүдэнд ч бас
үгсээ тэр өгүүлрүүн:
22 “Гэнэнчүүд ээ та нар
хэдий болтол
Гэнэдэл мунхаглалаа хайрлах вэ?
Хэр удаан, басамжлагсад
басамжлалаа бахдаж,
Мунхагууд мэдлэгийг
үзэн ядах вэ?
23 Гэсгээлтэд минь эргэн ханд
Тэгвэл, би сүнсээ та нар дээр
бялхуулна,
Үгээ би та нарт мэдүүлнэ.
24 Дуудахад минь та нар
үл хэрэгссэн
Даллан сунгах гарыг минь
хэн ч эс анхаарсан тул
25 Зөвлөгөөг минь та нар үл ойшоон
Гэсгээлтийг минь ч эс хүссэн учир
26 Гай гамшиг дээр чинь би инээнэ
Айдас нөмрөхөд чинь би элэглэнэ,
27 Айдас та нар дээр
шуурга мэт ирэхэд ч
Гай гамшиг та нарыг
хуй мэт нөмрөх үед ч
Зовлон шаналан ба гай тотгор
та нар дээр буух цагт ч
тийн хандана.
28 Тэгээд тэд намайг дуудна,
Би эс хариулна.
Тэд намайг хичээнгүйлэн хайна,
Би эс олдоно.
29 Учир нь тэд мэдлэг юугий минь
үзэн ядсан,
ЭЗЭНээс эмээхүйг эс сонгосон,
30 Зөвлөгөөг минь тэд
хүлээж аваагүй,
Зэмлэлийг минь тэд хайхраагүй,
31 Замналынхаа үр жимсийг
тэгэхээр идэх л болж,
Сэдсэндээ бас цадах л болж.
32 Гэнэн хүн эргэж шарвах агаад
үүндээ үхмүй
Мулгуу нэгэн хэнэггүй бөгөөд
түүндээ сөнөмүй.
33 Аюулгүй байх болно, харин
намайг сонсогч нь
Айдас хүйдэсгүйгээр аж төрөх
болно.”

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 2-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
Мэргэн ухааны үнэ цэнэ
2 1 Хүү минь, үгсийг минь хүлээн авч,
Тушаалуудыг минь
дотроо нандигнаваас,
2 Мэргэн ухаанд чих тавьж,
Ухаан бодролд зүрхээ зүглүүлвээс,
3 Ухаарлыг чи чангаар дуудаж,
Ухаарал ойлголтын төлөө
дуугаа өндөрсгөвөөс,
4 Цалин цагаан мөнгө мэт
үүнийг эрж,
Нууц эрдэнэ мэт
түүнийг хайваас
5 ЭЗЭНээс эмээхүйг чи ойлгоно
Бурханы мэдлэгийг олж авна.
6 Мэргэн ухааныг ЭЗЭН
Өөрөө өгдөг
Мэдлэг ба ухаан бодрол
Түүний амнаас гардаг
7 Чигч шударгаар замнагчдад
саруул ухааныг нөөцөлж
Өөлөх гэмгүй явагчдад
Тэрээр бамбай болмуй
8 Шударга ёсны харгуйг
Тэр хамгаалж,
Бишрэлтнүүдийнхээ замыг
хадгалмуй.
9 Тэгвэл зөвт байдал, шударга цаазыг
чи ухаарна
Чигч байдал, сайн зам бүрийг
ойлгоно
10 Ингэвээс зүрхэнд чинь
мэргэн ухаан орж,
Санаа сэтгэлд чинь
мэдлэг тааламжтай байна.
11 Хянамгай чанар
чамайг сэргийлнэ,
Ухаан бодрол чамайг хамгаална.
12 Энэ нь чамайг хорон муугийн
замаас ч
Хоосон гаж яригчаас ч
13 Харанхуйн замаар явах гэж
Шулуун харгуйг орхигсдоос ч
14 Ёсгүй мууг хийдгээрээ
бахархагчдаас ч,
Ёрын гажсанд баясагчдаас ч
15 Муруй замтай хүмүүсээс ч
Буцдаг жимтэй хүмүүсээс ч
хамгаалах болно.
16 Сайхан уярам үгтэй
хөндлөнгийн эм буюу
Садар эмээс ч тэр
салган аврах билээ.
17 Идэр насныхаа ханийг орхиж дээ,
энэ эм,
Эзэн Бурханыхаа гэрээг ч
бас умартжээ
18 Орон гэр нь үхэл уруу хэлбийжээ
Одох жим нь Үхэгсдийн орон ажээ.
19 Тэр эм уруу явагсад эргэж үл ирнэ
Тэд амийн харгуйг ахиж эс олно.
20 Иймээс сайн замаар яв
Тиймээс зөвтийн харгуйг сахь.
21 Чигч шударга хүмүүс
газар дээр амьдарч
Гэм зэмгүй нь тэнд үлдмой.
22 Буруутууд газраас таслагдаж
Бачит хүмүүс тэндээс арчигдмой.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 3-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
Эзэнд итгэ, хүндэтгэ
3 1 Хүү минь, хууль зааврыг минь
бүү март
Тушаалыг минь зүрхэндээ сахь
2 Амьдралын чинь хоног жилийн
урт
Амар тайвныг эд л чамд нэмнэ.
3 Энэрэл хайр ба үнэн
чамаас бүү салаг
Энэнийг хүзүүгээрээ ороож,
зүрхнийхээ самбарт бичвэл
4 Бурханы болоод
хүмүүсийн нүднээ
Таалал хийгээд сайн нэрийг
чи олно.
5 Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ
Бүү түшиглэ,
өөрийнхөө ойлголтод.
6 Түүнийг мэдэхэд
зам бүхэн чинь байг
Тэрээр зам харгуйг чинь
шулуутгана.
7 Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн бол
ЭЗЭНээс эмээ, ёрын муугаас эргэ.
8 Энэ нь маханд чинь эм,
Ясанд чинь шим болно.
9 ЭЗЭНээ эдээрээ болоод
Бүтээгдэхүүнийхээ дээжээр
алдаршуул
10 Тэгвэл агуулах чинь
арвинаар дүүрнэ
Ингэвэл торхнууд чинь
дарсаар бялхана.
11 ЭЗЭНий сахилгыг бүү жигш,
гэсгээлийг нь бүү зэвүүрх,
хүү минь
12 Хүүгээ таалан хайрладаг
эцэг хүний адил
Хайрладаг хүнээ ЭЗЭН
шийтгэдэг юм шүү.
Жинхэнэ баялаг
13 Мэргэн ухааныг олдог хүн,
Ухаан бодролыг өөрийн болгодог
хүн ерөөлтэй еэ
14 Ашиг нь мөнгөнийхөөс ч илүү
Орлого нь алтныхаас ч илүү.
15 Энэ нь эрдэнэсээс илүү нандин
Тэр нь хүсэл татагч юутай ч
зүйрлэшгүй.
16 Түүний баруун гарт нь
урт удаан амьдрал
Үүний зүүн гарт нь баялаг,
алдар суу бий.
17 Түүний зам нь тааламжит
Бүх жим нь амар тайван.
18 Түүнээс зуурагсдад тэр нь
амийн мод
Түүнийг даруй барьж авагсад
ерөөлтэй.
Мэргэн ухааны бүтээл
19 Мэргэн ухаанаар
газрыг ЭЗЭН суурилуулж,
Мэдлэг ухаанаар
тэнгэрсийг тогтоожээ
20 Мэдлэгээр нь оёоргүй гүн нээгдэж,
үүлс шүүдэр цавдмуй.
Жинхэнэ хамгаалал
21 Хүү минь, саруул ухаан хийгээд
хянамгай чанарыг сахиж,
Энэ бүхнийг нүднээсээ
бүү салга
22 Тэгэх аваас ахуй биед чинь амь,
Хүзүүнд чинь гоёл болно, эдгээр нь.
23 Замаараа чи аюулгүй алхах агаад
Хөл чинь бүдрэхгүй.
24 Хажуулах үедээ чи үл айх
Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь
сайхан байх.
25 Гэнэтийн аймшгаас ч тэр
Гэм буруутнуудыг цохих
хөнөөлөөс ч бүү ай
26 ЭЗЭН чамд эр зориг болж
Хөлийг чинь занганд баригдахаас
хамгаална.
27 Хийх хүч гарт чинь байх аваас
Хүртвэл зохих хүмүүст нь
сайныг өгөхөөс бүү татгалз.
28 Өөрт чинь байх аваас
Хөршдөө “Яв, дараа ир
Маргааш би өгье” гэж бүү хэл!
29 Хажууд чинь амгалан амьдарч
байхад нь
Хөршийнхөө эсрэг хорон мууг
бүү сэд!
30 Хүн чамд хор учруулаагүй аваас
Шалтгаангүйгээр түүнтэй
бүү маргалд!
31 Хүчирхийлэгч хүнд бүү атаарх!
Ямар ч замыг нь бүү сонго!
32 Бусармаг нэгэн нь
ЭЗЭНд жигшил
Чигч шударга нэгэнтэй
Түүний андлал.
33 Буруутын гэр дээр
ЭЗЭНий хараал буух
Зөвтийн оромжин дээр
Түүний ерөөл орших.
34 Тохуурхагчдыг Тэр
тохуурхдаг атлаа
Дарууд нигүүлсэл үзүүлдэг.
35 Мэргэд алдар нэрийг өвлөх атал
Мулгуучууд ичгүүрийг овоолох.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 4-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
Эцгийн сургамж
4 1 Эцгийнхээ сургамжийг сонс,
хөвгүүд минь
Ухаарлаас суралцахын тулд
анхаар
2 Сайн сургамжийг чамд өгөх тул
Хууль зааврыг минь бүү орхи
3 Эцэгтээ хүү нь, эхдээ энхрий ганц
үр нь байхад минь
4 Тэр надад сургахдаа:
“Үгийг минь зүрхэндээ хадгал
Тушаалуудыг минь сахиж чи
амьдар.
5 Мэргэн ухааныг, ухаарлыг олж ав
Амнаас минь гарсан үгнээс бүү
эргэ, бүү март!
6 Мэргэн ухааныг бүү огоор
Тэр чамайг хамгаална.
Түүнийг хайрла
Тэр чамайг сэргийлнэ.
7 Мэргэн ухааныг ол
Олсон бүхнээсээ
Ухааран ойлгохуйг ол
Энэ нь мэргэн ухааны эхлэл.
8 Мэргэн ухааныг өндөрт үнэл,
Тэр чамайг өргөмжилнө
Түүнийг тэвэр, тэр
чамайг алдаршуулна.
9 Тэргүүн дээр чинь
нигүүлслийн хэлхээ тавина
Тэрээр гоо үзэсгэлэнгийн
титмийг чамд өргөн барина”
гэж хэлсэн.
Зөвийн замыг сахь
10 Хүү минь, сонс,
Хэлж байгааг минь хүлээн ав
Амьдралын чинь он жилүүд
нэмэгдэх болно.
11 Би чамд мэргэн ухааны
замыг заалаа.
Би чамайг шулуун жимээр
удирдлаа.
12 Алхах үедээ алхаа чинь саатахгүй.
Гүйх аваас чи бүдрэхгүй.
13 Сургамжаас зууран барь
Алдаж үл болно.
Түүнийг хамгаал,
Тэр нь амь чинь мөн.
14 Буруутын жимээр бүү яв
Мууг үйлдэгчийн замаар бүү алх.
15 Түүнээс зайлсхий
Түүн дээгүүр гарах ч хэрэггүй
Түүнээс эргэн
хажуугаар нь өнгөр.
16 Ёрын мууг үйлдээгүй цагтаа тэд
нойрсож үл чадна.
Бүдрүүлж унагаагүй цагт
нойр нь хулжина.
17 Тэд гэм буруугийн талхыг идэж,
Хүчирхийллийн дарснаас
ууцгаадаг.
18 Зөвт хүмүүсийн жим
үүрийн цагаан гэгээ
Зугуухан тодрох гэгээ нь
өдрийг дүүрэн авчирна.
19 Буруутын зам нь
харанхуй мэт буюу
Юунд бүдэрч яваагаа
тэд үл мэднэ.
20 Үгийг минь анхаар, хүү минь
Хэлэхийг минь чих тавин сонс,
үр минь
21 Үүнийг хараанаасаа алдаж
үл болно
Түүнийг өр зүрхэндээ хадгалж яв.
22 Энэ нь олсон нэгэнд нь амь.
Тэр нь бие махбодод нь эдгэрэл.
23 Зүрх юугаан урьтан хамгаал
Амийн булгууд түүнээс ундарюу.
24 Мэхлэгч ам
Хуурмаг уруул хол байг, чамаас.
25 Нүд чинь цэх хараг
Харц чинь эгц байг.
26 Хөл доорх замаа дэнсэл.
Зам бүхэн чинь дайвшгүй байг.
27 Зүүн, баруун тийш бүү гуйв,
Хөл чинь ёрын муугаас
зайлж яваг.