Episodes

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 30-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
Агурын сургаалт үгс
301 Иакегийн хөвгүүн Агурын айлдсан үгс буюу
эш үзүүллэг. Тэрээр эдгээрийг Итиел ба Укалд
уламжилжээ.
2 Хүн гэхэд би дэндүү мунхаг юм
даа,
Хүний ухаарал надаас үл олдоно.
3 Мэргэн ухаанд ч эс суралцав, би.
Ариун Нэгэний тухай
мэдлэг ч надад алга.
4 Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв?
Хэн салхийг алгандаа атгаж
байв?
Хэн усыг дээлэндээ боож чадав?
Хэн дэлхийн хамаг хязгаарыг
бүтээв?
Түүний нэр болон Хүүгийнх нь
нэр хэн бэ?
Та мэдэх үү?
5 Бурханы үг бүр
тунгаагдсан байдаг
Өөрийнх нь дотор хоргодогсдод
Тэрээр бамбай
6 Түүний үгэн дээр бүү нэм,
Тэгвээс Тэр чамайг илчлэн
зэмлэж,
чи худалч болох вий.
7 Хоёр зүйлийг би Танаас гуйж
байна
Харин намайг үхэхээс өмнө
надад бүү татгалзаарай!
8 Хоосон хуурмагийг, худал үгийг
Хол байлгаач, надаас.
Ядуурлыг ч, баян тарган байдлыг ч
Надад бүү өгөөч,
Ногдох хувь минь болох
талхаар намайг тэжээгээч.
9 Эс тэгвэл би хангалттай дүүрнийг
хүртэж,
“ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд,
Няцаж буцах вий,
Эсвэл ядууран хулгай хийж,
Бурханыхаа нэрийг бузарлах вий.
10 Эзнийх нь өмнө
зарцыг нь бүү гүтгэ
Эс тэгвэл тэр чамайг зүхэж,
чи ялтан болох вий.
11 Эцгийгээ зүхэж, эхийгээ үл
ерөөдөг хүмүүс байх.
12 Нүдэндээ өөрийгөө цэвэр гэх
Буртгаасаа угаагдаагүй хүмүүс ч
бас байх.
13 Ихэмсэг нүдтэй, дээгүүр харцтай
хүмүүс ч бий.
14 Газар дээрх ядуусыг,
Хүмүүсийн дундах
үгээгүйчүүдийг залгих
Илд мэт шүдтэй, хутга шиг
араатай хүмүүс ч бас бий.
15 Шуналын туламд “Өг, Өг” гэцгээдэг
Хоёр охин,
Ханаж цаддаггүй гурав дахь
“Хангалттай” гэж хэлдэггүй дөрөв дэх нь бас буй.
16 Үхэгсдийн орон,
Үргүй хэвлий,
Ус ууж ханадаггүй газар хийгээд
“Хангалттай” гэж хэлдэггүй
гал зэрэг нь юм.
17 Эцгийгээ басамжилж,
Эхдээ дуулгаварлахыг
зэвүүцэгчийн нүдийг
Хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.
18 Миний хувьд ухааршгүй
гурван зүйл байна.
Дөрөв дэхийг нь би
бүр ч ойлгохгүй юм.
19 Тэнгэрт халих бүргэдийн зам,
Хадан дээгүүр мурилзах
могойн зам,
Тэнгисийн зүрхэн дунд хөвөх
онгоцны зам,
Бүсгүйтэй нийлсэн эрийн хувь
тавилан болой.
20 Садар самуун эмийн зам нь гэвээс
тэр идэж амаа арчаад
“Би ёс бусыг үйлдээгүй” гэдэг.
21 Гурван зүйлийн дор
дэлхий чичирч,
Дөрөв дэхийг нь даадаггүй
22 Хаан сэнтий дэх зарц,
Талхаар хангалуун мунхаг,
23 Хайр сэтгэлгүйгээр
нөхөрт гарах бүсгүй
Хатагтайгаа эзэгнэсэн
шивэгчин зэрэг ажгуу.
24 Дэлхий дээр өчүүхэн атлаа
мэргэнээс мэргэн
дөрвөн зүйл бий.
25 Шоргоолж том амьтан биш ч
зуны турш хоол хүнсээ
базаана.
26 Дорго хүчтэй амьтан биш ч
хад чулуун дунд үүрээ засна.
27 Царцаанд хаан байхгүй ч тэд
эрэмбээр жагсан явна.
28 Гүрвэлийг гараар барьж болох ч
тэрээр хааны ордонд ч байх.
29 Алхах гишгэхдээ сүрлэг гурав
буюу гоёмсог явдаг дөрөв бий.
30 Хэний ч өмнөөс ухардаггүй,
Араатны хүчирхэг нь болсон
арслан,
31 Ихэмсэг алхлах азарган тахиа,
Ухна ба дайчин баатруудтайгаа
жагсаж буй хаан болой
32 Өөрийгөө өргөмжилж мунхагласан
эсвэл ёр мууг сэдсэн бол
Гараа аман дээрээ тавь.
33 Цохисон сүүнээс цөцгий
Дэлссэн хамраас цус
Тэсрэх уурнаас эвдрэлцэл буй.

Sunday Mar 31, 2024
"СОНСДОГ" Сургаалт Үгс 31-р бүлэг
Sunday Mar 31, 2024
Sunday Mar 31, 2024
Лемуел хааны эхийн сургаал
311 Хаан Лемуелийн үгс буюу эх нь түүнд
сургамжилсан эш үзүүллэг.
2 Хүү минь боль, хэвлийн минь хүү,
ам өчгийн минь хүү,
болохгүй!
3 Хүч тэнхээ юугаа эмсэд бүү зар.
Харгуй зам юугаа
тэдэнд бүү зориул.
Хаадыг сүйтгэгчид тэд билээ.
4 Хаан хүнд зохихгүй, Лемуел минь,
Дарс уух нь хаан хүнд эс зохино.
Захирагч хүнд сархдыг
хүсэн тэмүүлэх нь үл зохино.
5 Уух аваас, хууль тогтоолыг
умартан
Зовлон зүдүүрийн хөвгүүдийг
шүүхдээ эрхийг нь
умартуулдаг.
6 Сөнөж буй хүмүүст сархдыг барь,
Сэтгэлдээ гашуудсан хүмүүст
дарсыг барь.
7 Ядуу зүдүүгээ мартан ууг.
Зовлон зүдүүрээ дахиж бүү
дурсаг.
8 Ам хэлгүй, арилж одох
хөөрхийсийн төлөө амаа нээ.
9 Амаа нээж, зөв шударгаар шүү
Ядуус ба зүдрэгсдийг
шүүн өмгөөл.
Чадварлаг эхнэрийг магтахуй
10 Зохистой чадварлаг эхнэрийг хэн
олж чадах вэ?
Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй.
11 Эр нөхөр нь түүнд итгэлээ тавих
агаад
Эд олз нь эс хомстоно.
12 Бүхэл амьдралынхаа туршид
нөхөртөө
Тэрээр мууг бус зөвхөн сайныг л
хийнэ.
13 Маалинга ноосыг базааж,
Маш баяртайгаар гар нь
ажиллана.
14 Хоол хүнсээ хол газраас зөөх нь
Худалдаачны хөлөг онгоцууд мэт.
15 Харуй бүрийгээр тэр босож,
Хамаг бүлдээ унд цай бэлтгэнэ
Зааварчилгааг шивэгчин
бүсгүйчүүлдээ
Зааж бас хэлнэ.
16 Газрыг нягтлан үзээд,
худалдан авна.
Гарынхаа үр жимсээр тэндээ
усан үзэм тариална.
17 Тэрээр ууцаараа хүчийг бүсэлж,
Гараа хүчтэй болгоно.
18 Үйлс нь бүтэмжтэй байгааг
тэр мэдэх тул
Дэнлүү нь хүртэл шөнөд үл бөхнө.
19 Гар нь ээрүүл дээр зэхээстэй,
Хуруунд нь ээрүүлийн дамар
бариастай.
20 Ядууст гараа тэрээр сунгана.
Гачигдагсдад гар нь дэлгээстэй.
21 Гэр бүлийнхээ төлөө тэрээр
цастайд үл айна.
Гэрийнхэн нь хэдийнээ
давхар хувцастай байна.
22 Бүтээлгүүдийг өөртөө урлана.
Биеэ ёрог даавуун
нил ягаанаар хувцаслана.
23 Нөхөр нь гулдан хаалган дээр
Нутгийн ахмадуудын дунд
сууж байхдаа хүндлэгдэнэ.
24 Ёрог даавуу хийж,
тэрээр түүнийгээ худалдана.
Бөс даавууг худалдаачдад
бас нийлүүлнэ.
25 Ийм нэгэн нь хүч чадал,
хүндэтгэлээр хувцаслана
Тийм нэгэн нь ирэх өдрийг
инээн баясан угтана.
26 Мэргэн ухаанаар амаа нээж,
Энэрлийн сургаалыг
хэл нь сургамжилна.
27 Орон гэртээ тэрээр санаа тавина
Залхуурал гэж үгүй.
28 Үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд,
түүнийг ерөөнө
Эр нөхөр нь ч түүнийг магтан
29 “Олон эмэгтэй зүтгэлтэй ч,
чи тэднээс илүү билээ” гэнэ.
30 Дур булаам байдал хуурамч, гоо
үзэсгэлэн ч хоосон тул
ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л
магтаал авах учиртай.
31 Гарынх нь үр жимсийг түүнд өг.
Гавьяа үйлс нь түүнийг
Үүдэн хаалганаа магтах
болтугай.

Sunday Mar 31, 2024

Wednesday Mar 27, 2024
Амьд нэгэн ба үхсэн нэгэн 17
Wednesday Mar 27, 2024
Wednesday Mar 27, 2024
Лхагва гарагийн үг
И Иохан пастор

Wednesday Mar 27, 2024
Есүсийг ажицгаа 2
Wednesday Mar 27, 2024
Wednesday Mar 27, 2024
Эзэний өдрийн үг
2024.03.24
Юү Хэүн пастор

Wednesday Mar 20, 2024
Амьд нэгэн ба үхсэн нэгэн 16
Wednesday Mar 20, 2024
Wednesday Mar 20, 2024
Лхагва гарагийн үг
2024.03.20
И Иохан пастор

Sunday Mar 17, 2024

Wednesday Mar 13, 2024
Амьд нэгэн ба үхсэн нэгэн 15
Wednesday Mar 13, 2024
Wednesday Mar 13, 2024
Амьд нэгэн ба үхсэн нэгэн 15
Иохан 3:16-17 Бурханы өмнө амьд нэгэн гэдгээ мэдээд бахархалтайгаар амьдрах хэрэгтэй. Бурханы мөнхийн улсад орох хүн гэдэг бахархлаа алдахгүйгээр амьдрах хэрэгтэй. ”Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.“
Иохан 3:16 АБ2013 Бурхан бүх хүнийг орхихгүйгээр хайрладаг энэ дэлхийн амьтан ургамлыг хайрлаагүй юмаа. Исаиа 49:5 Бурханыг харахад үнэ хүндтэй. Зөвхөн хүн… Есүст итгэж байна гэдэг Бурханы хайранд итгэж байгааг хэлж байгаа юм. Хайрд итгэнэ гэдэг түүний хайрд итгэж байгааг хэлж байгаа юм. Ямар ч гэм нүгэл байсан ч Есүсийн загалмайн хайраас илүү байна гэж байхгүй. Харин Есүсийн хайранд итгэхгүй байгаа маш том гэм нүгэл л үлдсэн байгаа юм.
Ефес 2:4-5Та нар нигүүлслээр аврагдсан билээ. ЗӨВХӨН НИГҮҮЛСЛЭЭР
2Коринт 5:24 Христийн зөвт байдлыг бидэнд өгсөн. Есүсийн хувь тавиланг бидэнтэй сольсон гэсэн үг. Грекээр хайрыг илэрхийлэхдээ: - Найз нөхдийн хайр - Эр эмийн хайр - Гэр бүлийн хайр - Бурханы хайр AGAPE Бурханы хайр байгаагүй бол нэг ч хүн аврагдахгүй юмаа хүмүүсээ.
1Иохан 4:9-10 Бурханы хайр бидэнд ингэж илчлэгдсэн.
1Иохан 4:16 Бурхан биднийг хайрладаг хайрыг бид мэдэж итгэдэг. Библи бол Бурханы хайрын захиа юм. Иохан 17:3 Мэдэхгүйгээр бид итгэх боломжгүй. God is Love
Илчлэл 1:5 Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс маань чөлөөлж.
1Петр 1:8 Та нар Есүсийг хараагүй ч Есүсийг хайрладаг. Бурханы хайрыг үгээр илэрхийлэх аргагүй юм. Бид ийм гайхалтай нигүүлслийг олж авсан
2Коринт 5:14 Христийн хайр биднийг албаддаг. Хайрыг ухаарчих юм бол түүнд баригдаад явахыг хэлж байгаа юм. 1Иохан 4:19 Эхлээд тэр биднийг хайрласан. Бид Эзэнийг хайрладаг нь тэр эхлээд биднийг хайрласан болохоор юм. Эзэний төлөө 100 удаа үхдэггүймаа гэхэд 1 удаа үхэхэд яах билээ? Эзэнтэй хамт үхэх юм бол Эзэнтэй хамт л амилах болно. Петр Есүсийг 3 удаа үгүйсгэсэн. Тэр үед тахиа донгодох болгонд санаанд нь орж уйлдаг байсан байх. Чи намайг хайрладаг уу гэж Есүс асуухад Таныг хайрладыг та мэднэ гэж хариулсан. Петрээс асуусан Эзэн энэ цагт ч гэсэн асууж байна энэ дэлхийн бүхий л зүйлсээс илүү намайг Хайрладаг уу? Та итгэдэг шигээ хариулаад үздээ. Эзэн өөрийг нь хайрладаг хүнийг сайтар мэддэг. Эзэнээс илүү өөр зүйлийг хайрлаж байгааг Эзэн мэддэг ээ.
Матай 22:37-38 Эзэнээ - бүх зүрх, - бүх сэтгэл, - бүх оюун ухаанаараа хайрла Амиа зориулаад хайрлах хэрэгтэй яагаад гэвэл Бурхан биднийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа, бүх хүчээрээ хайрласан болохоор. Зарим хүмүүс өөрийгөө үнэхээр их хайрладаг мөртлөө бусад хүмүүсийг хайрладаггүй ээ.
Лук 14:25-27 Над дээр ирж Эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл ойшоохгүй бол… Загалмайгаа үүрч, намайг дага… Бид нар амьдрахад таатай газрыг хайдаг хүн биш харин, Эзэний төлөө, сайнмэдээ төлөөний үхэх газраа хайж явдаг хүмүүс Эзэн ч гэсэн хайрлалуулахыг хүсдэг ээ. Би чиний төлөө үхсэн чи миний төлөө үхэх үү гэдэг намайг хайрлаад өгөөч ээ гэсэн үг юмаа. Бид бүхэн ч гэсэн Эзэний төлөө амьдарч байгаад үхэх нь хамгийн сайхан HAPPY ENDING юм.
Ром 8:35-39 хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Үхлээ чиний хатгуур хаана байна вэ? Бид үхвэл Эзэний өмнө очиж байгаа юмаа мандтугай гэж хэлэх болно.
1Коринт 11:1 Эзэнийг дуурай… Соломоны дуун 8:7 Хайр бол гэдэг нь Эзэний хайрыг хэлж байгаа юм. Их ус байсан хайрын дөлийг унтрааж чадахгүй ээ! Хайр бол үхлээс илүү хүчтэй!

Sunday Mar 10, 2024
Зүрх сэтгэлийн минь дагуу хүн
Sunday Mar 10, 2024
Sunday Mar 10, 2024
2024.03.10
Лутжаргал пастор
Эзэний өдөр

Wednesday Mar 06, 2024
Амьд нэгэн ба үхсэн нэгэн 14
Wednesday Mar 06, 2024
Wednesday Mar 06, 2024
Лхагва гарагийн үг
И Иохан пастор
2024.03.06