Episodes

Wednesday Oct 18, 2023
Израиль ба Ислам
Wednesday Oct 18, 2023
Wednesday Oct 18, 2023
Лхагва гарагийн үг
2023.10.18
И Иохан пастор

Sunday Oct 15, 2023
Ажиглан харж байдаг Бурхан
Sunday Oct 15, 2023
Sunday Oct 15, 2023
Эзэний өдрийн үг
2023.10.15
И Гинжун пастор

Wednesday Oct 11, 2023
Амьд нэгэн ба үхсэн нэгэн
Wednesday Oct 11, 2023
Wednesday Oct 11, 2023
Лхагва гарагийн үг
Амьд нэгэн ба үхсэн нэгэн Иохан пастор | 2023.10.11 Ефес 2:1-5 “Та нар алдаа зөрчил, нүглийнхээ учир үхсэн байсан агаад тийн амьдарч байхдаа энэ ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёрхогч, дуулгаваргүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагадаг байв. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махбодынхоо хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн төрөлх байдлаараа бусдын адил уур хилэнг нь хүртэх хүүхдүүд байсан ч биднийг хайрласан аугаа хайраараа өршөөлөөр баян Бурхан маань алдаа зөрчил дотроо үхсэн биднийг Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ.” Ефес 2:1-5 АБ2013 Бузар сүнсийг христэд итгэгч нарыг сорихын тулд байлгаж байгаа юм. Бидний л мэдэх нууц юм… Бурхан Адамд сонгох эрх чөлөөг өгсөн. Бурханы тушаал нь бүү ид л байсан харин. Бузар сүнс Еден цэцэрлэгт могойгоор дамжуулан хүнийг гэм нүгэл хийлгэсэн. Тэр үед могой бидний одоо байгаа могойтой ижилхэн биш байсан магадгүй хөлтэй байсан ч байж магадгүй. Харин гэм нүгэл хийлгэсний дараа л хэвлээрээ мөлхөх хараалыг Бурхан тушаасан байдаг. Бузар сүнс шууд Адамыг сориогүй, Еваг эхлээд ашигласан. Ева Бурханаас шууд сонсоогүй Адамаас сонссон тийм болохоор л Еваг уруу татаад гэм нүгэл хийлгэсэн. Бузар сүнс ийм айхтар… - хэзээ ч үхэхгүй - Нүд чин нээгдэнэ - Мэргэн ухаантай болно Хүн Бурхан шиг л болж байж сэтгэл нь ханана. Яагаад гэвэл сүнс байгаа болохоор л юм. Махбодын бүхийл зүйлийг эдэлж хэрэглээд, авсан ч сүнс нь Бурхантай холбоотой болохгүй л бол хэзээ ч сэтгэл ханамж байхгүй! - Баян хүн сэтгэл хангалуун байх уу? - Эрх мэдэлтэй хүн сэтгэл хангалуун байх уу? - Эрдэмтэн мэргэд сэтгэл хангалуун байх уу? ҮГҮЙ ээ. Филиппой 2:5-8 Аврагдсан христэд итгэгч нар Есүсийн бодолтойгоор амьдарлаа. Есүс бол даруу сэтгэлийн хаан юм. Есүс үхэлд хүртэл дуулгавартай байсан Нэгэн юм. Бурхан бүү ид гэсэн Харин бузар сүнс ид ээ гэсэн Адам Бурханы үгнээс илүү хүнд дассан сэтгэлээсээ болоод унасан. Бурханас илүү эхнэрийнхээ үгэнд ороод л гэм нүгэл үйлдсэн юм. Дуулгавартай захирагдана гэдэг нь амархан зүйл бол огтхон биш ээ Адамын махбод нь 900 гаруй насалсан харин Бурханы айлдсан чи үхэх бол гэдэг сүнс нь үхсэнийг хэлж байгаамаа. Сүнс нь үхнэ гэдэг Бурхантай харилцах, нөхөрлөх харилцаа тасарснаа гэсэн үг. Үхсэн мөртлөө хөдөлгөөнтэй байдаг нь ZOMBIE. Бурхан хувьд бол аврагдсан хүн бол амьд аврагдаагүй хүн бол үхсэн. Амьтны хувьд биеийн хүсэл нь бүх зүйл харин хүн бол махбодын хүсэл дээр нэмээд сүнс байгаа юм. Зөвхөн махбодынхоо төлөө амьдраад байгаа хүн бол үхсэн юмаа. Есүсийн 12 шавийн нэг Иудас Есүсийг хаан болох үед өөрт нь махбодын хүсэл байсан харин Есүс үхэх болох үед Есүсийг 30мөнгөн зоосоор зарчихсан. Номлогчийн үгс 3:12 бүх зүйлсийг Бурхан сайн сайхнаар бүтээсэн. Мөнхийг хүсэж байгаа сэтгэл бол сүнсний хүсэл юм. Танд хэдэн төгрөг байвал та сайхан амьдарч чадах вэ? Энэ дэлхий дээр хэдэн арван жил л амьдранашүүдээ. Энэ ертөнц бол - Нүд булаан - Шунал булаан - Ухаан тэлмээр Энэ дэлхий зугаа цэнгэлээр дүүрэн болж байна. ШУ, соёл маш ихээр хөгжиж байгаа чинээр гэм нүглээр дүүрэн байна. Та нар мэдэх үү? Энэ дэлхийг 100-с дээш сөнөөж болох цөмийн зэвсэг бэлэн байна. Хүмүүсээ энэ дэлхийн төгсгөл хэдийнээ бэлэн болсон байна. Номлогчийн үгс 3:20-21 Иов 19:36 Номлогчийн 12:7 Махбод бол угаасаа шороо байсан тул шороо руу буцна. Амьтан бол үхээд бол төгсөнө, харин хүн бол мөнх амьдрах сүнстэй оршигч юм. Лук 12:19 Мунхаг баяны талаар гардаг. Чиний бэлтгэснийг хэн эзэмших бэ?
“Хүнд өдрүүд ирж “Надад аятай юм алга” гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд, Бүтээгчээ санагтун.” Номлогчийн үгс 12:1 АБ2013 Энэ дэлхий дээр мөнхийн гэр байхгүй ээ. ТАМ бол - үхэх боломжгүй - Төгсгөл байхгүй - Гарах боломжгүй - Өвдөлт, уй гашуу Та аль харьяалалд нь байгаа вэ? Диваажин уу? Там уу? “тийн амьдарч байхдаа энэ ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёрхогч, дуулгаваргүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагадаг байв.” Ефес 2:2 АБ2013 Иов 14:4 хэн бузраас цэвэр зүйл гаргаж чадах вэ? Бузар зүйлээс бузар зүйл гарна. Иов 15:6 Хүн ус маш уудаг биздээ. Гэм нүглийг ус уухтай адилхан маш ихээр хийдэг ээ. Маш их хийдэг болохоор дадчихсан байсан, христэд итгэгч хүн цэвэрхэн амьдраад байх үед гэм нүглээр дүүрэн хүмүүс сонин гэж хавчдаг. “Хэдийгээр урьд нь та нар ёрын үйлсийг үйлдэж, хөндийрсөн бөгөөд дайсагнасан сэтгэлтэй байсан боловч одоо бол Тэрээр махбодынхоо үхлээр эвлэрүүлж, өмнөө та нарыг ариун, өө сэвгүй бөгөөд гэм зэмгүй болгосон.” Колоссай 1:21-22 АБ2013 Урьд нь гэдэг аврагдахаас өмнө гэсэн үг. Аврагдсан хүн аврагдахаас өмнөхөөс өөрөөр амьдрах хэрэгтэй. - Гэрэл харанхуй - Бузар сүнс, ариун сүнс өөр биздээ. Үг хэл үйлдэл нь яг ижилхэн л байх хэрэгтэй биш үү? Гэрчлэлийг үнэхээр сайхан ярьдаг бодит амьдрал нь гэрчлэлээс өөрөөр амьдарч болох уу? Бурхан өмнө ариун гэдэг нь үхсэн хүнээс тусгаар байхыг хэлж байгаамаа. “Үхдэл болохоо тэрээр эс харах агаад Үхэгсдийн орны гүнд тэр эмийн зочид буйг эс мэдэх ажээ.” Сургаалт үгс 9:18 АБ2013 Бурханы үг бол онол биш ээ! 1Петр 4:7 Эрүүл ухаантай бай.

Sunday Oct 08, 2023
Алдсан мөрөөдлийнхөө араас
Sunday Oct 08, 2023
Sunday Oct 08, 2023
Амьдралын семинар
2023.10.08
Шинэ Чанхүнь пастор

Sunday Oct 08, 2023
Зелофехадын охидоос авах сургамж
Sunday Oct 08, 2023
Sunday Oct 08, 2023
Амьдралын семинар-1
2023.10.07
Шинэ Чанхүнь пастор

Wednesday Oct 04, 2023
Бурханы найрын урилга-2
Wednesday Oct 04, 2023
Wednesday Oct 04, 2023
Лхагва гарагийн үг
2023.10.04
И Иохан пастор

Sunday Oct 01, 2023
Арван нэгэн хоногийн зам ба дөчин жил
Sunday Oct 01, 2023
Sunday Oct 01, 2023
Эзэний өдрийн үг
2023.10.01
Юү Хэүн пастор

Wednesday Sep 27, 2023
Юунд ч хэрэггүй Рахаб
Wednesday Sep 27, 2023
Wednesday Sep 27, 2023
Юунд ч нэмэргүй Рахаб
Wednesday Sermon
September 27, 2023
Исаиа 30:1-11, 15,18
ЭЗЭН, та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна.
Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна.
Учир нь ЭЗЭН шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид нь
бүгдээрээ ерөөгдсөн ажээ! Исаиа 30:18
Исаиа 30 дээр гарч байгаа Рахаб нь Иошуа номон дээр гардаг янхан эм Рахаб бол биш юм. Египетийг Рахаб
Рахабын талаарх үгс:
Иов 26:12 Рахаб гэдэг гарцаагүй шүүгчдэх ёстой далайн амьтанг хэлж байна
Исаиа 51:9 Бурхан Рахабыг хэсэгчлэн таслаж байна.
Библи дээр Египит нутгийг Рахаб гэж хэлж байна.
Израилчууд Бурханаас тусламж гуйх бус тэр үедээ хүчтэй харагдаж байсан Египтрүү очиж тусламж гуйж байгаа мунхаг үйлдэл байна.
Бурханаас асуухгүйгээр Египтийн сүүдэрт хорогдох гэж байгаа нүгэл юм.
Исаиа 30:6 дээрээс харвал Негевийн араатнуудын тухай. Египтээс тусламж гуйхын тулд өөрийнхөө эрдэнэсээ тэмээний хомонд ачин явж байна. Мөн айдас, зовлон шаналангийн газраар дамжиж дамжин амиараа дэмжин тавин явж байна. Ийм зоригоор Бурханаас гуйсан бол…
Исаиа 30:7 Гэхдээ Египет тусламж дэмжлэг ашиггүй хоосон газар юм.
Исаиа 30:15 Хүчийг авах аргийг зааж өгч байна.
- Гэмшил
- Сэтгэлээ намуухан болгох
“Хөөрхий еэ, нүгэл дээр нүгэл нэмэхийн тулд
Надгүйгээр төлөвлөгөө зохиож,
Сүнсний минь оролцоогүйгээр эвсэл байгуулагч,
Дуулгаваргүй хөвгүүд” гэж ЭЗЭН айлдаж байна. Исаиа 30:1
Хөөрхий еэ гэдэг үгийн эсрэг нь ерөөлтэй өө гэж хэлж болох юм. Надгүйгээр төлөвлөгөө зохиож…
Израильчууд эхлээд Бурханыг төвлөөд амьдарч байсанд ч дараа нь өөрийнхөө нүдэнд зөв гэж бодсоноо үйлддэг.
Итгэл ихтэй хүн Бурхан, Бурханы үг том харагддаг харин
Итгэл багатай хүнд Бурхан жижиг, Бурханы үг юуч биш юм шиг болж харагддаг
Итгэлийн амьдрал хэцүү бол биш төв цэгээ төвлөөд амьдрахад л болдог. Төв цэгээ хаана байлгах вэ гэдгээс хамаараад бүх зүйл өөрчлөгддөг өө.
Хүн амьдралдаа элс шиг жижигхэн зүйлсийг өөрийнхөө амьдралдаа оруулаад төв зүйлээ шахаад гаргаад хаячихсан тохиолдог их байдаг. Аврагдхаас өмнө нь бол би би өөрөө төв цэг нь байсан харин одоо бол БУРХАН
Хүний амьдрал 4 үгнээс үйсдэг
- OFF Би юунаас хамааралтай бэ? Миний харъяалал хаанхынх бэ?
- With хэнтэй хамт байгаа бэ? Эзэнтэй, аврагдсан хүнтэй амьдрах уу?
- FOR юуны төлөө амьдрах вэ?
- BAY юуны тусламжтайгаар амьдрах вэ? Өөрийнхөө арга барилд биш үгийн хүчэнд найдаад амьдрах хэрэгтэй.
Исаиа 30:8 Итгэлийн амьдрал бол Бурханыг төвлөөөд амьдардаг юм.
ЧИХ миний чих хаана төвлөрч байна. Юунд чихээ тавьж байна. Миний итгэлийн амьдрал яагаад назгайрч байна вэ сайн сонсохгүй байна гэсэн үг. Бид хоолоо сайн идээд байвал хүч гарч ирээд л байдаг шиг юу сонсоод байгаагаас хамаарч юуны хүчийг ихэсгэж байгааг.
Итгэлийн амьдрал бол ЧИХ юм.
- Бурханыг
- Есүсийг
- Чуулганаа төвлөөд амьдрах
“Хөөрхий еэ, нүгэл дээр нүгэл нэмэхийн тулд
Надгүйгээр төлөвлөгөө зохиож,
Сүнсний минь оролцоогүйгээр эвсэл байгуулагч,
Дуулгаваргүй хөвгүүд” гэж ЭЗЭН айлдаж байна. Исаиа 30:1
Бурхан жижигрэх юм бол өөрсдийн арга барилийг ашигладаг. Таны итгэдэг Бурхан дэндүү жижиг байна. Уг нь бол Бурханаас том зүйл нэг ч байхгүй биздээ гэхдээ израилчуудад египт том харагдаад байгаа юм.
Дуулал 107:10 Талх гуйхад чулуу өгдөг эцэг эх байна уу? Чулуу гэдэг амьгүй мөнхийн бус зүйл, талх гэдэг нь амьтай мөнхийн зүйлс юм. Чуулганд удаан яваад л байдаг чулууны төлөө амьдарч байвал яанаа чулуундаа эргүүлээд зохиулана шүү!
Иеремиа 42:1-6 Египтрүү бүү яв!
Иеремиа 42:19 Бүү яв! гэж айлдав.
Иеремиа 44:28 Египет нутагт очиж үзээд Бурханы үг үнэн байсан гэдгийг ухаарах болно.
Бурхан амьд оршдог гэдгийг үргэлж санаж амьдар.
Исаиа 25:4 Эзэн бүхийл зүйлсд хамгаалалт, сүүдэр нь болдог оо.
Дуулал 57:1-4 Миний амь арслангийн дунд байна. Ийм аюултай нөхцөл байдалд ч Давид Эзэний сүүдэрт оршино гэж Бурханд найдаж байна.
Дуулал 36:7 Таны энэрэл хайр хичнээн үнэтэй вэ!
Дуулал 63:7 Таны жигүүрийн дор Би баясгалантайгаар дуулна.
Рут 2:22 Түүний далбаан дор хогодох газар хайн иржээ. Эзэн бидэнд хэлж байгаа үгтэй яг ижилхэн юм.
Исаиа 32:2-4 Есүс бол↙︎
- Шуурганаас халхлах халхавч
- Хуурай газрын усны суваг
- Ангасан газар дахь өндөр хадны сүүдэр
Исаиа 49:2-3 Мутрынхаа нөмөрт намайг далдалж
Исаиа 30:6-7 бүхийл эд хөрөнгөө ачаад египтрүү яваад өргөж байна. Бурханд өргөсөн бол…
Исаиа 57:9 Гэхдээ үр дүн нь юуч байхгүй ХООСОН! Египт нь ямарч тусламж болоогүй.
Исаиа 30:7 Юунд ч хэрэггүй Рахаб. Юунд ч хэрэггүй. Египет бол юунд ч хэрэггүй араатан юм.
Езекиел 20:28-29 Бурханд зориулаагүй бүхийл зүйл үрэн таран хийж байгаа юм.
Исаиа 30:11, 14, 17
Исаиа 30:15 Бурханруу эргэх арга
- Та нар гэмш!
- Амар тайван дунд бай (Чимээгүй байх хэрэгтэй гэдгийг хэлж байна)
Исаиа 7:1, 4 Надад ямар ч асуудал байсан бай сэтгэлээ амар тайван байлгавал Бурхан ажиллана гэдгийг харах болно.
Исаиа 30:15 Чимээгүй байвал…
Исаиа 30:18 Бид бүхэн ерөөлийг авахыг хүлээх хэрэгтэй. Энэ үеийн хүмүүс хүлээж чаддагүй. Бурхан туслах гээд хүлээж байдаг гэтэл хүлээж чаддаггүй
Юу ч болж байсан 3 өдөр хүлээе! Германы нэг зүйр үгэнд цаг хугацаа бол хамгийн чухал эмч юм. Ерөөлийг авахыг хүсдэг хүн хүлээх хэрэгтэй. Энэ дэлхий дээр ч гэсэн хүлээж байгаагаараа ерөөл авдаг хүмүүс байдаг. Хүлээдэг хүн Бурханыг ерөөлийг авдаг.

Sunday Sep 24, 2023
Христийн сайнмэдээнд л зохистой амьдар
Sunday Sep 24, 2023
Sunday Sep 24, 2023
Эзэний өдрийн үг
2023.09.24
Лутжаргал номлогч

Wednesday Sep 20, 2023
Бурханы найрын урилга
Wednesday Sep 20, 2023
Wednesday Sep 20, 2023